“Fiba 3×3” U23 ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польш улсын Лублин хотод есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 1-ний хооронд болж байна. Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн тамирчид оролцож буй юм. 

Монголын баг эхний тоглолтоо өчигдөр /2023.09.28/ шөнийн 23:20 цагт Чехийн эсрэг хийлээ. Улмаар 19:18 онооны харьцаагаар ялалт байгуулав. 

Дараагийн тоглолтоо 01:10 цагаас БНХАУ-ын шигшээ багийн эсрэг хийж, 21:9 харьцаагаар хожлоо. Монголын тамирчид энэ тоглолтын турш оноогоор илүү явсаар цаг дуусахад 3 минут 27 секунд дутуу байхад ялалтаа авсан юм. Шигшээ багт Б.Энхсайхан, Х.Мөнхтөр, Б.Бат-Эрдэнэ, С.Дугар-Эрдэнэ нар багтаж буй.

Эрэгтэй шигшээ баг дараагийн хоёр тоглолтоо маргааш буюу есдүгээр сарын 30-нд хийнэ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу