Улаанбаатар хот тулгамдсан асуудлуудаа өргөн хүрээнд даацтайгаар шийдэх, нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор анх удаагаа бонд гаргасан билээ.

Улаанбаатар хотын бондын анхдагч арилжаа аравдугаар сарын 2-ноос 4-нийг дуустал үргэлжлэх бөгөөд нийт 277.8 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлэх юм.

Татан төвлөрүүлэх хөрөнгөөр тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Иймээс нийслэлийн анхны бондыг “Тогтвортой хөгжлийн бонд” хэмээн нэрлэжээ.

Улаанбаатар хотын бондын нэрлэсэн үнэ 100 мянган төгрөг, хугацаа 24 сар, жилийн хүү 17.2 хувь байх бөгөөд хагас жил тутамд хүү төлнө. Үүнээс гадна хүүгийн орлогын татвар нь 10 биш,  5 хувь байх юм.

Улаанбаатар хотын бонд Хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагдах тул нийслэлийн иргэд чөлөөтэй оролцож, төрөлх хотдоо хөрөнгө оруулан өгөөж хүртэх боломжтой. Улаанбаатар хотын бондын арилжаанд оролцохыг хүссэн хөрөнгө оруулагчид Хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны компаниудад данс нээлгэн арилжаанд оролцох боломжтой юм.

Бондын анхдагч арилжаа нь захиалга дүүрсэн тохиолдолд хувьцааны анхдагч арилжаа шиг хувь тэнцүүлдэггүй, шууд арилжааг хаадаг. Ийм ч учраас үнэт цаасны компаниудын зүгээс Улаанбаатар хотын бонд эрэлт өндөртэй байгаагаас заавал анхдагч арилжаа эхлэх өдрийг хүлээлгүй урьдчилсан захиалга өгөхийг харилцагч нартаа зөвлөж байна.

Та Улаанбаатар хотын бондын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

www.ulaanbaatar.mn/UBBond

Тэргүүлэх андеррайтер Би Ди Сек ҮЦК(976) 7555 1919

Дэд андеррайтер Ти Ди Би секьюритис ҮЦК: (976) 7010 0261(976) 11 311944

Дэд андеррайтер Голомт Капитал ҮЦК(976) 7012-1530 тус тус холбогдоорой.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу