Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК гадаад дахь нислэгүүдийнхээ тийзний үнийг 10-26 хувиар бууруулжээ. Тус компанийн захирал Б.Мөнхтамирын мэдээлснээр, Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийн үнийг 26 хувиар бууруулсан байна. Чиглэлүүдээс хамаарч тийзний үнэ дунжаар 10-15 хувиар буурчээ.

Тэрбээр “Газрын тосны тухай хуулийн 7.2-т зааснаар, онгоцны шатахууныг экспортлогч орнуудаас шууд худалдаж авах боломжтой болсон. Тодруулбал, 2022 оны есдүгээр сараас Монголын төрийн өмчийн “Эрчис ойл” компаниар дамжуулан ОХУ-ын “Роснефьт” компаниас шатахууныг хямдралтай үнээр шууд авч байна. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу шатахууныг хэмнэж байгаа тул тийзний үнэ 10-15 хувиар буурч байна” гэв.

Тус компани Франкфурт, Станбул, Бээжин, Хонгконг, Сөүл, Бусан, Токио зэрэг шууд нислэг үйлддэг чиглэлүүдийн тийзний үнийг хямдруулахаар шийдвэрлэсэн байна. Нислэгийн захиалгаа эрт, урдчилан өгснөөр хямд тийзээр нисэх боломжтой, нислэг бүрд 17 нэр төрлийн үнийг санал болгож байгаа ажээ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу