БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Ногоон нуур-1008 айлын орон сууц” төслийн гадна дулааны шугамын ажлыг есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 1-ний өдрүүдэд хийж гүйцэтгэх тул түр хугацаанд зам хаахаар болжээ.

Тодруулбал, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Галданбошигтын гудамж, Баянбүрдийн тойргоос хойш Дэнжийн 1000-ын цагаан байр хүртэлх 600 метр авто замыг есдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас аравдугаар сарын 1-ний өдрийн 23:59 цаг хүртэл түр хаах юм байна.

Сүхбаатар дүүргийн 9-р хороонд “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй юм.

Төслийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийт 84833,6м2 талбай бүхий 21 давхар, зоорьтой, найман блок барилга барьж, авто зам, авто зогсоол, ногоон байгууламжтай байхаар төлөвлөсөн талаар өмнө нь мэдээлж байв.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу