ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин удахгүй БНХАУ-д хийх айлчлалынхаа үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй стратегийн чухал асуудлаар ярилцах юм байна. Энэ тухай ТАСС агентлагт БНХАУ-аас Москвад суугаа Элчин сайд Жан Ханхуй мэдэгджээ.

Хятадын дипломат холбогдох асуултад хариулахдаа “Дээд хэмжээний уулзалтаар манай хоёр орны удирдагчид хоёр талын хамтын ажиллагаа болон олон улсын тавцан дахь стратегийн хамтын ажиллагааны өнөөгийн болон хамгийн чухал асуудлуудыг хэлэлцэнэ. Энэ бол маш чухал” гэжээ.

ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өмнө нь Путины Хятадад хийх айлчлалын тов тодорхой болсон ч зарлаагүй байна.

“Путин есдүгээр сарын 20-нд БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв Хорооны Гадаад харилцааны комиссын ажлын албаны дарга, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзсан. Тэрбээр “Ирэх аравдугаар сард болох “Нэг бүс-Нэг зам” чуулга уулзалтын үеэр БНХАУ-д айлчлах Хятадын дарга Ши Жиньпиний урилгыг хүлээн авч байгаадаа баяртай байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу