Тээврийн Цагдаагийн Албанаас энэ оны есдүгээр сарын 29-ний 22:00 цагаас 30-ны 08:00 цагийн хооронд нийслэл болон орон нутгийн авто замд хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Уусан бол бүү жолоод” хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулжээ.

Хяналт шалгалтаар:

  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 577,
  • Эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 240,
  • Эрэн сурвалжлагдаж байсан 39 хүн,
  • Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл 21 зэрэг нийт 3,868 зөрчлийг тус тус илрүүлж ажилласан байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу