Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-ын “Daewoo” компаниас 600 ширхэг шинэ автобус оруулж ирэхээр болсон билээ. Эдгээрээс одоогийн байдлаар эхний 100-г нь оруулж ирсэн. Гэтэл автобусуудыг хуучин загварынх байна гэх шүүмжлэлийг иргэд хэлж буй юм. Үүнтэй холбогдуулан сонгон шалгаруулалтад тэнцэж, автобусыг оруулж ирсэн “Тэнүүн огоо” ХХК-иас өнөөдөр /2023.10.01/ хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хуралд “Тэнүүн огоо” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Ганхуяг болон “Daewoo” компанийн төлөөлөл оролцлоо. 

“Тэнүүн огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг “Юуны өмнө ард түмнээсээ уучлалт хүсэж байна. Бухимдуулсанд уучлаарай. Манай компани нийтийн тээврийн салбарт 22 дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд бид нэг ч удаа улсын тендерт орж үзээгүй. Төр засгаас оператор компанийнхаа жолоочдын саналыг сонсъё гэсэн. Энэ дагуу манай компани сонгон шалгаруулалтад оролцож, тэнцсэн юм. 

“Daewoo”-гийн автобусыг сонгосон шалтгаан нь энэ компанийн 400 автобусыг манай улс анх 2009 онд авч байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх 14 жилийн хугацаанд үйлчилгээнд явуулж байна. Хэрэглэж үзэхэд чанартай байсан, сэлбэг нь олдоцтой учир дахин энэ компаниас авахаар шийдсэн юм.

Иргэд нэг автобусыг 400 сая төгрөг гээд байна. Үгүй, 336 сая төгрөг юм. Үүн дээр тээврийн зардал гэж 9800 ам.доллар нэмэгдэх байсан. Үүнийг нь цаанаас нь дааж байгаа. Ингээд тооцоод үзвэл нэг автобус нь 86 орчим мянган ам.доллар гэс үг. Ийм боломжийн үнээр худалдаж авч байхад улс төржүүлээд байна. Уг нь нийтийн тээврийн салбар улс төржих салбар огт биш. 

Иргэд энэ автобусуудыг хуучин гээд байгаа. Би өөрөө харсан. Шинэ автобусууд. Гэхдээ үйлдвэрлэлийн алдаа бол яах аргагүй байна. Тиймээс тат гэдэг шаардлагыг “Daewoo”-гийн удирдлагуудад тавьсан” гэлээ. 

Х.ТҮШИГ

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: 

           

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу