Цар тахлын улмаас нэг жил хойшилсон “Ханжоу 2022″ Азийн наадам энэ сарын 23-наас аравдугаар сарын 8-ны хооронд БНХАУ-ын Ханжоу хотноо зохион байгуулагдаж буй билээ. Тус наадамд Азийн 50 гаруй орны тамирчид 40 спортын төрлөөр 482 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний 3×3 сагсан бөмбөгийн U23 насны төрөлд оролцож буй Монголын эрэгтэй шигшээ баг өнөөдөр /2023.10.01/ хүрэл медалийн төлөөх тоглолтоо БНСУ-ын эсрэг хийж, 21:20 онооны харьцаагаар ялалт байгууллаа. 

Ингэснээр манай тамирчид Азийн наадмын хүрэл медалийн эзэн болж байна. 

Монголын эмэгтэй шигшээ баг Алтан медалийн төлөө БНХАУ-ын эсрэг тоглоно.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу