Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу хөнгөлөлт үзүүлж байна.

​Тухайлбал, тус хуулийн 20.1-д заасны дагуу жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалттай аж ахуйн нэгжүүдийн ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр болжээ. Мөн үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал, эрчимжсэн тахианы аж ахуйн үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, тариалсан аж ахуйн нэгжүүдийн албан татварыг 50 хувиар хөнгөлөөд байгаа юм.

Түүнчлэн, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу үр тариа, төмс, хүнсний ногоо, түүний үр, жимс, жимсгэнэ, түүний үр, суулгац, тэжээлийн ургамал, модны суулгац үйлдвэрлэсэн болон тариалсан Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу