Цар тахлын улмаас нэг жил хойшилсон “Ханжоу 2022″ Азийн наадам энэ сарын 23-наас аравдугаар сарын 8-ны хооронд БНХАУ-ын Ханжоу хотноо зохион байгуулагдаж буй билээ. Тус наадамд Азийн 50 гаруй орны тамирчид 40 спортын төрлөөр 482 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний 3×3 сагсан бөмбөгийн U23 насны төрөлд оролцож буй Монголын эмэгтэй шигшээ баг өнөөдөр /2023.10.01/ алтан медалийн төлөөх тоглолтоо БНХАУ-ын эсрэг хийж, 12:21 онооны харьцаагаар ялагдал хүлээлээ. 

Гэсэн ч манай эмэгтэй Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болж байна. 

Монголын эрэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө БНСУ-тай тоглож, хожсон. Ийнхүү манай 3×3 сагсан бөмбөгийн тамирчид мөнгө, хүрэл медалийг эх орондоо авч ирлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу