Dobu.mn сайт өнөөдөр (2023.10.02) болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

09.00 ЦАГТ:

Улсын II эмнэлэгт: Дүрс оношилгооны олон улсын форумын нээлт болно. Утас: 9090-0504.

“Эрдэнэс Таван Толгой” компанийн байрны үүдэнд нүүрс тээвэрлэгчдийн “Монгол Тээвэр нэгдэл”-ийнхэн хууль хэрэгжүүлэхийг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлнэ. Утас:9111-8800.

11.40 ЦАГТ:

УИХ-ын гишүүн агсан, ардчиллын анхны 13 гишүүний нэг С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөнө.

12.00 ЦАГТ:

Хөрөнгийн биржид: Улаанбаатар хотын бондын анхдагч арилжаа эхэлнэ. Арилжаа энэ сарын 4-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

14.30 ЦАГТ:

“Туушин” зочид буудалд: Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уузалт болно. Чуулга уулзалтаар хоёр талын бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалтын төслүүдээ танилцуулж, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна. Утас: 7727-7070(6), 9956-4544.

Үзэсгэлэн, сургалт

-“Чингис хаан” үндэсний музейд: Соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.

-Угаарын хийгээс урдчилсан сэргийлэх, зөв галлалтын сургалт Баяянзүрх дүүргээс эхэлж байна.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу