“Эрдэнэ ресурс девелопмент корпораци” (TSX:ERD; MSE:ERDN) ХК Монгол Улсын баруун ѳмнѳд бүсэд орших ѳндѳр агуулга бүхий, илээр олборлох боломжтой Баянхѳндий алтны тѳслийн хараат бус техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг 2023 оны наймдугаар сарын 15-ны өдөр эцэслэн, 2023 оны есдүгээр сарын 25-нд баталжээ.

Улмаар “Bayan Khundii Gold Project, Feasibility Study Update, NI 43-101 Technical Report” (“Техникийн тайлан” эсвэл “ТЭЗҮ”) нэртэйгээр SEDAR-т бүртгүүлсэн байна.

Шинэчилсэн ТЭЗҮ-ийг O2 Mining Ltd болон Roma Group Ltd-ээр ахлуулсан Монголын болон Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагатай олон улсын зѳвлѳх компаниуд хамтран боловсруулжээ.

Энэхүү ТЭЗҮ-ийг гүйцэтгэхдээ NI 43-101 Эрдсийн нѳѳцийн тайлагналын стандартыг мөрдлөг болгосон байна. ТЭЗҮ-д Хар Морь ордын анхан шатны нөөцийг тодорхойлон багтааснаас гадна геологийн болон үйлдвэрлэлийн нөөцийг шинэчлэн тооцоолж, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал болон металлын үнийг шинэчилсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцах боломжтой юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу