Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-ын “Daewoo” компаниас 600 ширхэг шинэ автобус оруулж ирэхээр болсон билээ. Энэ ажлыг “Тэнүүн огоо” ХХК гүйцэтгэж байгаа юм. Одоогийн байдлаар эхний 100 автобусыг оруулж ирсэн ч эдгээр нь стандартад нийцэхгүй, хуучин байна гэх маргаан нийгэмд өрнөж буй.

Эдгээр автобустай холбоотой асуудлаар өнгөрсөн шөнө АТГ-аас “Тэнүүн Огоо” компанийн төв оффис болон нэр бүхий дөрвөн хүний гэрт нэгжлэг хийж, цагдан хорьсон байна. 

Тодруулбал, “Тэнүүн Огоо” компанийн захирал А.Ганхуяг, Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал болон мөн газрын худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг цагдан хориод байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу