Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-ын “Daewoo” компаниас 600 ширхэг шинэ автобус оруулж ирэхээр болсон билээ. Энэ ажлыг “Тэнүүн огоо” ХХК гүйцэтгэж байгаа юм. Одоогийн байдлаар эхний 100 автобусыг оруулж ирсэн ч эдгээр нь стандартад нийцэхгүй, хуучин байна гэх маргаан нийгэмд өрнөж буй.

Уг үйл явдалтай холбогдуулан иргэд дарга нарт хариуцлага тооцохыг шаардаж эхэлсэн. Тэгвэл Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөөр болжээ.

Тэрбээр огцрох өргөдлөө үдээс хойш Ерөнхий сайдад өргөн барих аж.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу