Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газар болон Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Хүрээлэнгийн захиалгаар “Цаг уурын горимын мэдээллийн цахим сан системийг бий болгох нь” төсөл хэрэгжиж өнөөдөр (2023.10.02) хүлээлгэн өгчээ.
Уг платформийг нэвтрүүлснээр Цаг уур, орчны шинжилгээний газрын архив мэдээллийн сангийн цаг уурын синоптикийн ажиглалтын мэдээллийг цахим хуудсаар дамжуулан хурдан шуурхай, хялбар байдлаар авах, төлбөр тооцоог интернет сүлжээг ашиглан төлөх зэрэг авах боломж бүрдэж байгаа юм. 1985 оноос хойш хугацааны бүрэн шалгагдсан 50 мянга гаруй дата өгөгдөл бүхий мэдээний санг шинээр бий болгож уг системийг бүтээгээд байна.
Цаг уурын архив мэдээллийн системээр дамжуулан 21 аймаг, 130 гаруй сумын, сүүлийн 40 гаруй жилийн хоног бүрийн мэдээг, нийт 6 төрлийн элементүүдээс өөрийн хүссэн хугацааны, станцын, мэдээний нэр төрлөө сонгоод төлбөрөө онлайнаар төлөөд 2-3 минутад авдаг болж байна.
Төслийг 2023-06-26-наас 10-26-ны хугацаанд хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтыг Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Хүрээлэнгээс Олон Улсын Тендер зарласан бөгөөд 10 орчим компани, аж ахуйн нэгж өрсөлдснөөс ” Ус цаг уурын хөгжлийг дэмжих төв” НҮТББ нь шалгарч, төслийг гүйцэтгээд хугацаанаас нь өмнө хүлээлэгэн өгч байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу