УИХ-ын намрын чуулган өнөөдөр /2023.10.02/ нээж байна. Чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр “Худал хуурмаг, хулгай луйвар тав алхалгүй танигдаж, илчлэгддэг болжээ. Хууль зөрчин, ард түмнийхээ боломжийг хулгайлсан үйлдлүүдэд хариуцлага тооцож, төрийн бодлого нь иргэдийнхээ хүсэлт, шаардлагад нийцэж ажиллах хэрэгтэй байна. Ингэж чадахгүй бол төр, иргэний итгэлцэл алдарна. 

Монголын төр засаг авлига хээл хахуультай тууштай тэмцсээр байгаа ч үр дүн нь өргөс авсан мэт түргэн гарахгүй байна.  Хөгжлийг гацааж, хувиа бодсон цөөнх хэсгийн шуналт үйлдлийн үр дагавар өнөөдөр монгол төрийн нэр хүндийг удаанаар тогтвортой унагаж, баллуурдаж байна. Тиймээс УИХ-ын эрхэм гишүүдийг авлигын эсрэг тэмцэлдээ сэтгэл, зориг нэгтэйгээр тууштай зүтгэхийг хүсэж байна. Засгийн газрын энэ хүчин чармайлтыг бид дэмжиж ажиллах учиртай. 

Яг энэ цаг үед нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд байгаа нийслэл хотод 30 гаруй жил ужгирсан асуудлуудыг шалгаж, шийдэмгий, шуурхай арга хэмжээ авах нь чухал байна. Энэ зорилгоор УИХ-ын хяналт, шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига, хээл хахуулийн асуудлыг ил тод болгож, хариуцлага тооцох ёстой” гэлээ.

Х.ТҮШИГ

Шууд дамжуулалт үзэх:

         

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу