Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ирэх онд цахилгааны суурь үнэ нэмэгдэх эсэх талаар сэтгүүлчид мэдээлэл өгөв. Тэрбээр “2024 оны эхний хагаст эдийн засаг болон иргэд, аж ахуйн нэгжийн орлого тогтворжвол цахилгаан, дулааны үнэ нэмэх талаар ярьж таарна.

Энэ жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр эрчим хүчний системийн байгууллагуудад 200 орчим тэрбум төгрөгийн алдагдал гарч байна. Гарцаагүй нэмэхээс өөр аргагүй.

Цар тахал, Орос, Украины асуудлаас шалтгаалсан дэлхийн макро савлагааны дараа орлого тогтворжоогүй үед нэмэхээс болгоомжилж байна. Иргэдийн орлого тогтворжиж, баталгаажсаны дараа үнэ нэмэх талаар ярина гэж бодож байна” гэв.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу