Яг одоо Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар ногоон автобустай холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлснээр, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өөрийн хүсэлтээр сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.

Хуулийн дагуу түүний хүсэлтийг танхимын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр чөлөөлөх захирамж гаргана.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны есдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дэх зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг Нийслэлийн асуудал хариуцсан сайдаар томилсон билээ.

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу