УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдаж байна. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Хотын дарга Д.Сумъяабазарт хандан үг хэлжээ.

Ингэхдээ тэрбээр “Засгийн газрын зүгээс нийслэлийг онцгойлон дэмжиж, Түгжрэлийн эсрэг үндэсний хороо байгуулж, 27 жилийн дараа анх удаа Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг батлуулж, төсвийн бие даасан байдлыг нь бүрдүүлсэн.

Мөн хоёр жил дараалан 420 тэрбум төгрөгийг анх удаа төсөвлөж, бүхий л түвшинд дэмжлэг үзүүлсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд УИХ, Засгийн газраас нийслэлийг нэг ч удаа ингэж дэмжиж байгаагүй. Гэтэл Нийслэлийн удирдлага асуудлаа шийдэж чадахгүй байна. 

Нийтийн тээвэрт авлигын том сүлжээ байгаа нь харагдаж байна. Их хөрөнгө зарсан ч өнгөрсөн 14 жилийн хугацаанд нийтийн тээврийн чанар сайжраагүй нь үүнтэй холбоотой” гэх агуулгыг илэрхийлжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу