БНХАУ-аас хагас кокс авч, нийслэл даяар туршилт хийх саналыг өнгөрөгч наймдугаар сард Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн олон нийтэд танилцуулсан билээ. 

Үүнтэй холбоотойгоор асуудлаар тэрбээр өнөөдөр /223.10.02/ мэдээлэл өглөө.

Эрчим хүчний сайд Б.ЧойжилсүрэнНийслэлийн бондоос 31.7 тэрбум төгрөгөөр 24,500 тонн хагас кокс гэх байгалийн нэршилтэй, коксжих нүүрстэй огт хамаагүй бүтээгдэхүүнийг оруулж ирж, энэ өвөл арванхоёрдугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 1-ний хооронд Нисэх, Яармаг, Налайх, Дархан эсвэл Багануурт түлж үзье гэж бодож байна. Нисэх, Яармаг нь бусад гэр хорооллоос тасарчихаж байгаа юм.

Иргэд 177 тэрбум төгрөг их байна гэж шүүмжлээд байна. Гэхдээ урьдчилж түлж үзэж байж технологио эцэслээд шийдэх хэрэгтэй. 

Хотын утаа бол зөвхөн айл өрхөөс биш, ТЭЦ, автомашинуудаас ялгарч байгаа. Мөн ердийн тоосжилт ч гэж байна. Ерөнхийдөө ийм өртөгтэй түлшинд шилжих нь зөв үү, буруу юу гэдгийг их том алдаа хийхээсээ өмнө нүдээр үзэж харъя гэж бодож байна. Шууд гэрээ байгуулж, нууцад хамааруулахгүй. Тендер нь ил зарлагдсан байгаа” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу