Хельсинкийн хувьд Хойд Атлантын холбоонд яаран орсон нь аюулгүй байдлыг бэхжүүлэхээс илүүтэй улс төр, эдийн засгийн ноцтой сорилтууд авчиржээ. Өдгөө Финландын цэргийн блок дахь үүрэг тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд эрх баригчид нь зардал нэмэгдсэн талаар “гомдоллож” байгаа аж.

НАТО-д элсвэл батлан ​​хамгаалахын салбарт нь тусална гэж Хельсинк найдаж байжээ. Учир нь АНУ-ын “цөмийн шүхэр” болон хамтын аюулгүй байдлын зарчим үүнийг хариуцна гэж үзсэн байна. Гэвч Хойд Атлантын холбоо эдийн засагт ч, улс төрийн хувьд ч асар их нөөц хөрөнгө шаарддаг, том, нарийн төвөгтэй байгууллага болох нь тодорхой болжээ.

Финландын Батлан ​​хамгаалах яамны Батлан ​​хамгаалах бодлогын газрын дарга Янне Куусела “The New York Times” сонинд ярилцлага өгөхдөө “НАТО-д орох, Украинд дэмжлэг үзүүлэх нь маш өндөр зардалтай”-г хүлээн зөвшөөрчээ.

Тэрбээр “Та одоо улс орноо хэрхэн хамгаалах талаар бодохоос гадна шаардлагатай бол Балтийн орнууд, Норвеги, Шведэд цэргээ хэрхэн шилжүүлэх талаар бодох хэрэгтэй. Үүний тулд дэд бүтцийг хөгжүүлж, сургуулилт хийх шаардлагатай. Үүний зэрэгцээ Финланд улс газар нутгийнхаа сантиметр бүрийг хамгаалах үзэл баримтлалаасаа татгалзахыг хүсэхгүй байгаа ч НАТО ийм арга барилыг хуучирсан гэж үзэж буй аж.

Нэмж дурдахад, хамтын аюулгүй байдлын системд Финланд ямар оролцоотой байх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. Хельсинк Скандинавын орнуудтай нэг удирдлагад байхыг хүсч буй аж. Тэдний төв байр Америкийн Норфолк хотод байрладаг бөгөөд гол төлөв Арктик, тэнгисийн цэргийн хүчин, Атлантын далайн зам, Скандинавын бүс нутгийг хамгаалах үүрэгтэй. Гэсэн хэдий ч Финланд улсыг Брунсум (Нидерланд) дахь газрын командлалын дор байрлуулаад байгаа аж. Тэд Балтийн орнууд, Польш зэрэг Төв болон Зүүн Европын аюулгүй байдлын асуудал эрхэлдэг байна.

Украинд тусгай ажиллагаа эхэлснээр финляндчуудын дунд Хойд Атлантын холбоонд нэгдэх санааг дэмжсэн хүмүүсийн тоо 25-80 хувь хүртэл нэмэгдсэн гэж “Нью Йорк Таймс” сонин тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч тус улсад одоо Москваг аюул заналхийлэл гэж үзэх хүн цөөн бөгөөд эрх баригчид нь “Ирээдүйд ийм аюул тулгарч болзошгүй” гэж мэдэгдсэн байна.

Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистэ барууны орнуудад Оростой харилцаагаа хадгалах арга замыг эрэлхийлэхийг зөвлөж, цөмийн дайн дэгдэх эрсдэл бийг анхааруулжээ. Тэр “Москвад хүлээцтэй хандаж, ойлгох хэрэгтэй. Энэ нь цэргийн шинэ мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхэд тустай” гэж үзэж байгаа аж.

Үүний зэрэгцээ Финландын ерөнхийлөгч Путиныг “Оросын соёлд хэт автсан хүн” гэж тодорхойлсон байна. Нэгэн уулзалтын үеэр Оросын тэргүүн Ниинистэд хагас цагийн турш Пушкиний үхлийн тухай Лермонтовын шүлгийн талаар ярьжээ. (“Яруу найрагчийн үхэл” бүтээл бололтой). Хоёр улсын удирдагчид хамгийн сүүлд 2021 онд уулзсан байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу