УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дууссаны дараа сэтгүүлчид Хотын дарга Д.Сумъяабазараас “ногоон” автобусны талаар тодруулжээ. Үүнд тэрбээр дараах тайлбарыг өгсөн байна. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.СумъяабазарӨмнө нь нийслэлээс 224 автобус оруулж ирэх үед бөөн хэл ам болсон. Тийм учраас Ж.Сүхбаатар сайд дээр байсан төсвийн багцыг би авахгүй гэсэн юм. Гэтэл түгжрэлийн сайдад бүтэц, ажлын алба гэж байхгүй. Улмаар эрх нийслэл рүү шилжиж орж ирсэн. Түүнээс биш нийслэлийн төсөвт мөнгө тавьчихаад нийслэл өөрөө зохион байгуулсан асуудал байхгүй. Гүйлгээ нь Ж.Сүхбаатар сайдын гарын үсгээр хөдөлж, Сангийн яаманд шийдэгддэг. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Ж.Сүхбаатар сайд. 

Нийслэлд эрх шилжүүлж орж ирээд шуурхай зохион байгуул гэдэг үүрэг чиглэл ирсэн. Тэгэхээр нь би наадахаа зохион байгуул гэдэг захирамж гаргасан. Би тэр ажилд оролцоогүй. Хуулиар тэр ажлын хэсэг, тендерт нөлөөлөх ямар ч боломжгүй” гэжээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу