АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нийтийн тээвэртэй холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Шалгалтын ажиллагааны явцын талаар өнөөдөр /2023.10.02/ АТГ-аас дараах мэдээллийг өглөө.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Тэнүүн Огоо компанийн нийлүүлсэн гэх нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар дөрвөн хүний таван объектод нэгжлэг хийсэн. Мөн эдгээр дөрвөн этгээдийг 48 цагийн хугацаагаар баривчилсан. Улмаар мөрдөх байгууллагын зүгээс дээрх дөрвөн этгээдийг үргэлжлүүлэн шалгах үндэслэлтэй байна гэж үзээд Прокурорт холбогдох саналыг гаргасан. Прокуророос саналыг үндэслэлтэй эсэхийг шийднэ. Хэрэв үндэслэлтэй гэж үзвэл таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх эсэхийг шүүхийн байгууллага эцэслэх юм.

Ажиллагаа дуусаагүй, үргэлжилж байгаа гэдгийг тодотгож хэлье. 

Мөн БНСУ-ын “Daewoo” компанийн холбогдох хүмүүсийг мөрдөн шалгаж байна. Тухайн улсын ЭСЯ-нд мэдэгдэж, мэдүүлэг авах зэрэг ажиллагаануудыг явуулж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан БНСУ, Вьетнамын хуулийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага үүсэж байгаа. Тиймээс БНСУ-ын Ерөнхий прокурорын газар болон Вьетнам улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамтай хамтарч ажиллахаар төлөвлөж байна” гэлээ. 

Х.ТҮШИГ

2 САНАЛ

  1. Үгсэн хуйвалдаж мөнгө угааж гаршсан улсууд байна даа Холбогдох улсын хуулийн байгууллагатай хамтран ажиллах нь туйлын зөв гарц гэж үзэж бна

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу