Авлигатай тэмцэх газраас “Ногоон” автобусаас гадна, “Эрдэм транс” гэх компани 135 автобусны арлын дугаар, оныг засварлан хуурамч бичиг баримт үйлдэж, улсын төсвөөс санхүүжилт авсан байж болзошгүй хэргийг шалгаж эхэлжээ. 

Энэ талаар АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Эрдэм транс” гэх компани БНСУ-д үйлдвэрлэсэн Huyndai маркийн автобусыг импортлон оруулж ирээд, үйлчилгээ үзүүлэхдээ насжилтыг нь уртасгах зорилгоор 135 автобусны арлын дугаар, оныг засварлаж бүртгүүлэн хуурамч бичиг баримт үйлдсэн. Улмаар улсын төсвөөс хууль бусаар санхүүжилт авч, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Тиймээс эл компанийн захирал Я.Эрдэмбилэгийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад, ажиллаж байна” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу