Монгол Улс 2025 он гэхэд цахилгаан автомашины хэрэглээг 30 хувьд хүргэх зорилт тавьж, энэ хүрээнд цэнэглэх цэгийг нийслэлийн 67 зогсоолд байршуулахаар болжээ.

Агаарын бохирдлыг багасгах, эко хэрэглээг дэмжих үүднээс цахилгаан автомашин хэрэглэгчдэд машинаа шөнийн цагт цэнэглэвэл үнэгүй, авто зогсоолд төлбөргүй тавих, нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих зэрэг урамшуулал байж болох талаар ярилцаж байгааг БОАЖ-аас зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Түүнчлэн, шахмал түлшний мидлингийг сольж, “Эрдэнэс Тавантолгой”-н баяжуулсан нүүрс ашигласнаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг ирэх өвөл 40 хувиар багасгах боломжтойг АНДЭЗНК /UNESCAP/-ын “Цэвэр агаар-Дээд түвшний чуулга уулзалт”-ын үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэмдэглэж байсан юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу