Өчигдөр (2023.10.03) 19.00 цагийн орчимд бага насны охид гэрийнхээ цонхоор унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Баянзүрх дүүргийн наймдугаар хороо “Харуул Алтай” хотхоны … байрны 9 давхарт амьдардаг 5, 7 настай эгч, дүү хоёр цонхоор хөл алдан унаж, нас барсан байна. Хүүхдүүд тухайн үед харгалзах хүнгүй байсан бөгөөд гэр нь гаднаасаа цоожтой байсан. Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна” гэх мэдээллийг өглөө.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, гаднаас нь цоожлохгүй байх, цонх, тагтдаа хаалт хийх зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Х.ТҮШИГ

2 САНАЛ

  1. Хүүхэд л бол хүүхэд учирч болох эрсдэлийг хүүхэд мэдэхгүй эцэг эх алхам бүртээ хариуцлагтай байгаарай хэнч тааж мэдэхгүй эрэсдэл

  2. Hulgaich MANAN hamag gazriig n oronsuuts bolgoj zaraad surguuli.tsetserleggui.eh etseg n munge olohoor ajilaa hgd yvj bga.Arai

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу