ХҮН намын хуульчид өнөөдөр /2023.10.03/ “Daewoo Bus” компанийг БНСУ-ын хуулийн байгууллагаар шалгуулах агуулга бүхий шаардлагыг тус улсын Элчин сайдын яаманд хүргүүллээ.

Энэ үеэр НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга “Ногоон автобустай холбогдуулан өчигдөр Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар огцорсон. Энэ ажлыг тендерийн хуулиар явуулаагүй, улсын нууцад оруулсан, автобусууд нь шаардлага хангахгүй зэргээс харахад хоёр улсын хооронд хийгдэж буй энэ худалдаа, арилжааны асуудал нь хил дамнасан мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна. Тиймээс бид холбогдох хуулийн байгууллага буюу ТЕГ, АТГ-т шаардлага хүргүүлсэн. Харин өнөөдөр БНСУ-ын ЭСЯ-нд хандаж байгаа юм. “Олгой хагаравч тогоондоо” гэгчээр гаднын улсын ЭСЯ-ыг шахаж болохгүй. Олон улсын харилцааны дагуу явагдах ёстой.

Өнгөрсөн ням гарагт хэвлэлийн хурал хийж, “Zely Daewoo” компанийн дэд ерөнхийлөгч гэж өөрийгөө танилцуулсан хүний үйлдлийг шалгуулах хүсэлтийг хүргүүлж байна. 

Ер нь бол алдаа гаргаад, огцорсноор асуудал шийдэгдэх ёсгүй. Хамгийн гол нь хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой” гэлээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу