Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэхийг шаардаж, салбар яамныхаа гадна жагсаж буй. Үүнээс өмнө салбарын хэмжээнд хамтын хэлэлцээг эхлүүлэх саналыг өнгөрөгч есдүгээр сарын 11-нд Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлсэн юм. Үүнд  БШУЯ-наас дараах хариултыг өгсөн байна.

Тодруулбал, “Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5.2-т “Тухайн байгуулагад хоёр, ба түүнээс дээш үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь тохиролцож, хамтарсан төлөөлөгчид томилон захиргаа, эзэдтэй хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасан байдаг. Иймд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд асуудлыг ярилцаж хамтын төлөөллөө томилох, томилогдсон бүрэлдэхүүн бэлэн болсны дараа салбарын хамтын хэлэлцээр байгуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.

 

Мөн БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбатыг Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтын хэлэлцээнд оролцох хамтарсан төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу томилон шийдвэрлэж хариу ирүүлэхийг хүслээ.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу