ХҮН намаас өнөөдөр (2023.10.03) “Daewoo Bus” компанийг БНСУ-ын хуулийн байгууллагаар шалгуулах агуулга бүхий шаардлагыг тус улсын Элчин сайдын яаманд хүргүүллээ.

Хуульч О.Батхүү “Автобус худалдан авах үйл ажиллагаа хоёр талтай. Монголын талаас хэн хэн оролцож, хэдэн төгрөг шилжүүлсэн бэ гэдгийг манай улсын хуулийн байгууллага шалгаж байна. Нөгөө талд Монгол Улсын татвар төлөгчдийн 16 сая ам.долларыг гэрээний урьдчилгаа болгоод, БНСУ-ын компани руу шилжүүлсэн байна.

Гэтэл энэ компани 2022 оны долдугаар сарын 12-нд дампуурсан. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн эрхгүй болсон компани руу мөнгө шилжсэн байна. Яагаад дампуурсан компани руу мөнгө шилжиж орсон, энэ мөнгө буцаж олдох боломж бий юу гэдэг хөндөх ёстой асуудал.

БНСУ-ын талаас “Тэнүүн Огоо” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр хоёр хүн бүртгүүлсэн байна.  Энэ хүмүүс Солонгостоо яг ямар учиртайг улсынх нь ЭСЯ-нд хандаж, хуулийн байгууллагаар нь шалгуулах хүсэлт тавьж байна.

Ер нь бол энэ гэрээ байгуулагдах ёсгүй байсан. Тэгэхээр энэ мөнгө буцаж олдох эсэх нь маш эргэлзээтэй байдалд орж байна” гэлээ. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. Гэрээ байгуулсан тэнүүн огоо компаниар нь, оролцсон бүх хүмүүсээр төлүүл!!!

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу