Лондоны ICE бирж дээр арванхоёрдугаар сард нийлүүлэх Брент төрлийн газрын тосны үнэ есдүгээр сарын 8-наас хойш анх удаа нэг торх нь 90 ам.доллараас доошилж буурсан нь арилжааны мэдээллээс харагдаж байна.

Өнгөрсөн Мягмар гарагийн өглөө Брент төрлийн газрын тосны үнэ 0.73 хувиар буурч, нэг торх нь 89.75 ам.доллар байсан бол түүнээс хойш цагийн дараа торх нь 89.74 ам.доллар (-0,82%) болжээ. Үүний зэрэгцээ арванхоёрдугаар сард нийлүүлэх WTI төрлийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 3.58 хувиар буурч, 87.85 ам.долларт хүрсэн байна.

Газрын тосны эрэлт цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ. Тодруулбал, Хятадын аж үйлдвэрийн салбарын ашиг энэ оны наймдугаар сард анх удаа өссөн нь эдийн засаг сэргэж, газрын тосны эрэлт нэмэгдэхээр байгааг харуулж буй юм. Ирэх Баасан гарагт эхлэх Хятадын “Еэвэнгийн баяр”-ын үеэр шатахууны эрэлт өсөх төлөвтэй байгаа аж.

АНУ-ын хувьд газрын тосны нөөц есдүгээр сарын 22-ны байдлаар хүлээгдэж байснаас багассан нь бараа материалын тоо баримтаас харагдаж байна.

Эх сурвалж: FORBES, RBK
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу