АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа энэ долоо хоногт Украинд үзүүлэх тусламжийн шинэ багцаа зарлах юм байна. Энэ тухай “Politico” сонин Америкийн нэрээ нууцалсан албаны эх суралжийн ​​мэдээллээс иш татан мэдээлжээ.

Тус хэвлэл мэдээлэлдээ тусламжийн багцыг яг хэзээ хуваарилах талаар дурдаагүй бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл оруулаагүй байна.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер аравдугаар сарын 2-нд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, АНУ Украинд цэргийн тусламжийн шинэ багцыг ‘удахгүй’ шилжүүлнэ” гэж мэдэгджээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, энэ нь ОХУ-д илгээж буй “мессэж” аж. Өөрөөр хэлбэл, тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын барууны орнууд Киевийг санхүүжүүлсний улмаас ядарч байгаа тухай мэдэгдэлд ийм хариу барьжээ.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу