Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд улсын эдийн засгийн өсөлтийг 7 хувь, 2023 оны зорилтот 36 саяас 50 сая тонн болж нэмэгдсэн нүүрсний экспортыг 60 сая тоннд хүргэх боломжтой гэж тооцоолсон байна.

Энэ нь биелэгдэхгүй тоо биш болохыг Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны төсвийн төсөл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар сэтгүүлчдэд танилцуулах үеэрээ мэдэгдэв. Тэрбээр ирэх онд эдийн засгийн өсөлтийг улам нэмэгдүүлэх сорилтын жил хүлээж буйг ч дурдсан юм.

Макро үзүүлэлтүүдээс харвал, дотоодын нийт бүтээгдэхүүний үнийг 74,000 тэрбум төгрөг гэж тооцсон бол төсвийн орлогыг 25.3 их наяд төгрөгөөр, зарлагыг 27.2 их наяд төгрөгөөр тооцоолжээ. Мөн төсвийн алдагдал 2.1 их наядаар хэмжигдэж байгаа аж.

2024 оны төсөвт зэсийн баяжмалыг 1.5 сая тонн, төмрийн хүдрийг 8.4 сая, 4.8 сая баррель газрын тос, алт 20 тонн байхаар тусгажээ. Зэсийн ханшийг нэг тонныг нь 9000 ам.доллар, нүүрсний үнийг 140 ам.доллароор, төмрийн хүдрийнхийг 75 ам.доллароор тус тус тооцсон байна.

Сангийн сайд экспортын үнийн дүн хөөсрөөгүй, аль болох бодитой байхаар тооцоолсныг хэлэв. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах бодлого хэвээр үргэлжилж, хувь хэмжээг нь нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Монгол Улсын төсвөөс 2024 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 20,735,898.0 сая төгрөг байх төсөөлөл хийсэн аж. Улсын төсвийн хөрөнгөөр 2024 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 3,240,600.0 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр тооцоолсон байна.

“Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2024 оны төсвийн жилд 25,000.0 сая төгрөгийн эргэн төлөлт хийгдэнэ гэж үзжээ.

Төсвийн төсөлд 2023 оны есдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Төсвийн тогтворжуулалтын сангийн үлдэгдэл 1,231,447.7 сая төгрөг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2024 оны төсвийн жилд 513,710.9 сая төгрөг хуримтлуулах нь.

2023 оны есдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Ирээдүйн өв сангийн үлдэгдэл 2,788,332.7 сая төгрөг байгаа бол 2024 оны төсвийн жилд 1,353,307.4 сая төгрөг хуримтлуулна гэж төсөөлсөн байна.

2024 оны төсвийн жилд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийн гадаад, дотоод зээллэгийн дээд хэмжээг 3,414,050.7 сая төгрөг хүртэл; мөн Засгийн газрын авч ашиглах гадаад төслийн зээлийн дээд хэмжээг 1,225,000.0 сая төгрөг хүртэл байхаар, 2024 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийн хэмжээ 3,286,546.7 сая төгрөг байхаар тооцоолсон байна.

2024 оны төсвийн нийт орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 36.7 хувийг эзлэхээр төсөөлжээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Энэ жил төлбөрийн тэнцэл одоогийн байдлаар 500 сая ам.долларын нэмэхтэй байгаа бөгөөд Төв банкан дахь валютын нөөц хоргодохгүй гэсэн үг. Цаашид ч барих гэж хичээнэ. 2024 оны төсөв өмнөх жилээс таван их наяд төгрөгөөр тэлж байна” гэсэн юм.

Засгийн газар 2023 оныг далд эдийн засгийг ил болгох иргэдийн оролцоог хамгаалах бодлого хэрэгжүүлж буй бол ирэх 2024 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хот, хөдөөгийн сэргэлт чиглэлээр онцлох 10 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, орон нутгийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх юм байна.

Өөрөөр хэлбэл, орон нутаг болон Багануур, Багахангай дүүргүүдэд шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлтээ гаргасан иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн 3 нэгж хувийг эхний 3 жилд төсвөөс санхүүжүүлж, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувьд баталгаа гаргах арга хэмжээгээ үргэлжлүүлэх юм байна.

Цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж, Нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтийг хангах нь. Тодруулбал, иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс орлогыг нь инфляцитай уялдуулж, 10 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ. Өөрөөр хэлбэл, төрийн 217.7 мянган албан хаагчийн цалинг 20 хувиар нэмэгдүүлэхэд 532.4 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн байна.

Ирэх оны төсөвт тусгасан хамгийн том бүтээн байгуулалтаас дурдвал, “Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийг Сүхбаатар дүүрэгт буюу Нэгдүгээр эмнэлгийн ойролцоо байгуулахаар төлөвлөжээ. Мөн “Зүрх судасны үндэсний төв” (Баянгол дүүрэг), “Халдвар үндэсний төв-2” (Сэргэлэн сум, Төв аймаг) баригдах нь.

Бодлого, арга хэмжээний үр дүнд 2023 онд 60.9 их наяд төгрөг байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн 74.0 их наяд, ДНБ-ий өсөлт 6.0-7.0 хувь, нүүрс 52.0-60.0 сая тонн, инфляци 10.4-8.5 хувь, гадаад валвютын албан нөөц 5 сая ам.доллар хүрнэ гэж тооцоолсон байна.

Улсын хэмжээнд өнгөрсөн жилүүдэд 7000 км авто зам тавьсан бөгөөд эхнээс нь засварлах шаардлага тулгарч буй аж. Үүнд ирэх онд 300 тэрбум төгрөг зарцуулах нь.

Замын-Үүд, Алтанбулаг зэрэг хилийн боомтууд болон Дархан-Уул аймагт хилийн хяналтын лабораториуд байгуулна. Ингэснээр барилгын материалаас эхлээд импортоор оруулж ирж буй бүх материал стандарт хангах юм байна.

Эрчим хүчний салбарт хийж хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын жагсаалтад Дорнод аймаг дахь “Чойбалсан” ДЦС-ыг өргөтгөл шинэчлэл оржээ.

Нийгэм, эдийн засгийн салбаруудад хийгдэх төсвийн хөрөнгө оруулалт болон санхүүжилтийг үр дүнгийн гүйцэтгэлээр тооцохоор тусгасан байна.

Төсвийн хөрөнгө оруулалтаар дараа онуудад хэрэгжүүлэх төслүүдийн бэлтгэл ажил болох зураг төсөл боловсруулах болон ТЭЗҮ-ийг хийж гүйцэтгэхэд 40 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Бүх хөрөнгө оруулалтыг анхны өртгөөс нь эхлэн цахим системд, дахин давтагдахгүй байхаар кодлон оруулж, олон нийтэд хяналт тавих боломж олгож, хялбар болгож буй аж.

Төсөвт өртөг бүгд магадлангаар орох бөгөөд ТЭЗҮ хийгээгүй хөрөнгө оруулалт байхгүй болж, хийгээгүй нөхцөлд хөрөнгө оруулахгүй нь.

Төсвийн санхүүгийн зардал дээр зөвхөн цалингийн нэмэгдэл бий бөгөөд Хэмнэлтийн хуулийн горим үргэлжлэхтэй холбоотойгоор Худалдан авах ажиллагааны шинэ хууль 2024 оны эхнээс хэрэгжих юм байна.

Д.ТУЯА

7 САНАЛ

  1. Ирэх оны 4 сар хүртэл бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 550 мянга авдаг ахмадууд нэг хэсэг нь эм тариагаач авч дийлэхгүй нүд аних нь байна МАН минь улны 550 мянгын тэтгэвэрээ жаахан ч гэсэн одоо нэмж өгнө үү

  2. 4n sard tsalin tetgewer nemeh n songuuld hereg bolno gej uzej bainu nemeh gej baigaa bol on garaad neg sardaa baigtaaj nembel yasiim be

  3. 550ыг700болгоочих гуйж бна Эм тариа авч чапахгүй бна Тархи тариа 1 шнь 36 мянга 5 ш нь 180 мянга гээд бод хэцүү бгаа биз дээ Дандаа хүүхдүүдээс авна гэдэг хэцүү тэд нар чинь дандаа зээл дунуд амьдарч явна шүүдээ Нойр хоолгүй өдөр шөнөгүй амралтгүй ажиллаж байж хэд төгрөг олнотүүнийг өрдөө өгнө Хувиа алт ухдаг хүмүүснэг Баян хувьцаагаар сайхан үйлдвэр идэж ихмөнгө авсан хүмүүснэг баян өөрсдийн хөдөлмөрөөр олсон юм шиг их ядуубидэнп ихбаярхаж ярина

  4. 550ыг 700 болгоод өгөөч . Өтлөхөөр эм тариа хэрэгтэй болчих юм.

  5. Хүүхдэд чихэр өгж аргалж байгаадаа адилхан сонсогдож байна

  6. Ёстой Манантаад өнгөрсөн 4.1 болох байлгүй дээ!!!

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу