“ХАНЖОУ 2023” 19 дэх удаагийн Азийн наадамд МУГТ Б.Чинзориг  63.5 кг жинд хүрэл медалийн болзол хангах тулаанд Казакстаны тамирчин Ертуган Зейнулиновийг 5:0 харьцаатай ялсан билээ. Ингэснээр Б.Чинзориг Монголын боксчдоос Азийн наадмын  хос медальтай анхны тулаанч болж байна.

Тэрбээр олимпын эрхийн төлөөх хагас финалын өрсөлдөөнд өнөөдөр (2023.10.03)  20:45 цагаас Тайландын боксчин, өнгөрсөн оны тивийн аварга Бунжонг Синсиритэй тулалдана.

Хоёр тулаанчын ялсан нь Азийн наадмын мөнгөн медалийн болзол хангаад зогсохгүй “Парис 2024” олимпын эрх авах юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу