Дорноговь аймгийн ХХААГ-аас Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх хүнсний худалдааны газруудад хүнсний аюулгүй байдалын  хяналт шалгалт явуулжээ.

Хяналт шалгалтаар гарал үүсэл тодорхойгүй, дагалдах бичиг баримтгүй, хятад хэл дээр бичигдсэн шошготой 24 нэр төрлийн 419 ширхэг 413150 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хурааж авсан байна. 

Улмаар нэг аж ахуй нэгжид нэг мянган нэгжтэй тэнцэх, нэг иргэнд гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль шийтгэвэр ноогдуулж, улсын байцаагчийн найман заалт бүхий нэг албан шаардлага, 15 заалт бүхий хоёр зөвлөмжийг тус тус хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа аж.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу