Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр (2023.10.03) болсон билээ.

Хуралдааны үеэр Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Энэ жил  нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 27 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Наадамчдын гудамжийг Энхтайваны өргөн чөлөөтэй холбосон гүүр, замын ажил 73 хувьтай байна.

Зайсангийн хос гүүрийн эхний хэсэг ашиглалтад орсон, ажлын явц 68 хувьтай. Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон замын ажил 10 хувьтай байна. Гачууртаас Шар хадны эцэс хүртэлх замын ажил 75 хувьтай байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад орно” хэмээв.

Б.УУГАНБОЛОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу