АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен өнгөрсөн Мягмар гарагт Хьюстон (Техас) дахь Райсын их сургуульд зочилж, үг хэлэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины хямрал хурцдаж эхэлснээс хойш Вашингтоныг Оростой шууд мөргөлдөөнд оруулахгүй байхыг хичээж ирсэн тухай мэдэгджээ.

Тэрбээр “Ерөнхийлөгч Байден ажлын эхний өдрөөсөө хоёр “чиглүүлэгч од”-той болсон. Нэг нь АНУ Украиныг дэмжиж, бусад улс орнуудыг ч мөн адил татан оруулахын тулд чадах бүхнээ хийх, нөгөө нь Оростой шууд зөрчилдөхгүй байх. Учир нь зөрчилдөөн эхэлбэл хүсээгүй үр дүн, эрсдэлд хүргэж болзошгүй бөгөөд энэ нь америкчуудын аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлнө. Эдгээр нь Байдены тэргүүлэх хоёр чиглэл” гэж хэлжээ. Мөн “Вашингтон Украины нутаг дэвсгэрээс гадуур цохилт өгөхийг хэзээ ч дэмжээгүй” гэж нэмж хэлсэн байна.

Блинкен “Дайсагналцлыг зогсоох хамгийн найдвартай арга бол Киевийн байр суурийг бэхжүүлэх явдал юм. Орос улс энэ чигээрээ “барууныг давах” хүслээр урагшилбал Украины хямралын асуудлаар дорвитой дипломат амжилт гаргаж чадахгүй” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу