Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр (2023.10.04) “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа. 

Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан Ажлын баг “ногоон автобусны” гэх хэргийг шалгаж буй. Энэ хүрээнд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн дээрх удирдлагууд болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Т болон Б нарын дөрвөн хүнийг энэ сарын 2-нд түр саатуулсан.

Нийслэлийн прокурорын газраас дээрх дөрвөн хүний гурвыг нь үргэлжлүүлэн хорих, нэг хүнд хязгаарлалт тогтоох саналыг шүүхэд ирүүлсэн байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу