МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж байна. Хуралдаан 12:00 цагт эхэлж, гурван цаг орчим үрэлжилж байна.

Удирдах зөвлөл хуралдаанаар Д.Сумъяабазарыг огцруулж, түүний оронд Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх хүнийг эцэслээд НИТХ руу оруулах юм. Улмаар НИТХ-аар дэмжигдсэн хүний нэрийг Ерөнхий сайдад хүргүүлнэ. Ерөнхий сайд батламжилснаар Хотын шинэ даргатай болох юм. 

Сануулахад, ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэрээ Хотын даргад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилохоор нэрийг нь МАН-ын Удирдах зөвлөл рүү оруулж буй талаар мэдэгдсэн билээ. 

Х.ТҮШИГ 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу