Сүүлийн өдрүүдэд допингтой холбоотой асуудал олны анхаарлын төвд ороод байна. Энэ талаар Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв дараах мэдэгдлийг гаргажээ. 
МЭДЭГДЭЛ
Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвд 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр эрх бүхий байгууллагаас мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан болно. Тус байгууллагаас одоогоор албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа энэ үед байгууллага болон хувь хүнтэй холбоотой буруу ташаа мэдээлэл хэвлэл мэдээллээр тараагдаж байгаад харамсаж байна.
Хэн нэгний гэм буруутай тогтоогдоогүй, байгууллага болон хувь хүний нэр хүнд, сэтгэл санаанд хохирол учруулж болзошгүй байх тул энэ явдлаа таслан зогсоохыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад анхааруулан мэдэгдэж байна.
Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв нь дэлхийн допингийн эсрэг байгууллагаас жил бүр шинэчлэн баталдаг хориотой бодисын жагсаалтад орсон эм болон бусад бүтээгдэхүүнүүдийг огтоос ашигладаггүй.
Олон улсын итгэмжлэгдсэн лабораториудаас зөвшөөрөлтэй бүтээгдэхүүнүүдээр Үндэсний шигшээ багийн тамирчдад үйлчилгээ үзүүлдэг байгууллага болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу