МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа танилцуулж байна.

Тэрбээр “МАН-ын Удирдах зөвлөл гурван цаг 30 минут хуралдлаа. Хуралдаанаар гурван асуудлыг шийдвэрлэлээ. 

Нэгдүгээрт, Нийслэлийн Засаг даргаар ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг нэр дэвшүүлсэн. Тэрбээр улс төрийн бодлогоо намын даргад танилцууллаа. Түүний хувьд дүүрэг, хотын ажлыг сайн мэднэ. Мөн ХЗДХ-ийн сайдаар маш сайн ажилласан. Энэ туршлагад нь үндэслэсэн юм. Нийслэлд үүсээд буй асуудлуудтай холбогдуулан хяналт, шалгалтын тухай яригдах учраас Х.Нямбаатарыг томилох нь зүйтэй гэдэг дүгнэлтэд Удирдах зөвлөл 100 хувь санал нэгдлээ. Цаашдын процессууд явагдана.

Хоёрдугаарт, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар ажлаа өгөхөөр болсон. Түүний оронд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг нэр дэвшүүлсэн. Түүний хувьд өмнө нь УИХ-д хоёр удаа сонгогдсон. Хувийн хэвшилд арвин туршлагатай “аж ахуйч” хүн. 

Гуравдугаарт, Х.Нямбаатарын оронд ХЗДХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг нэр дэвшүүлээд 100 хувь дэмжлээ” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу