Хотын даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлж, түүний оронд ХЗДХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилуулахаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар нэгджээ. 

Б.Энхбаяр гишүүн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж буй. Түүний эл албан тушаалыг хэрхэх талаар МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяагаас тодруулахад тэрбээр “Байнгын хорооны даргын асуудал дараагийн процессоор шийдэгдэнэ. 

Хоёр сайдын асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Үүний дараа УИХ-ын чуулганд танилцуулаад тодорхой шийдвэр гарна. 

Харин Хотын даргыг НИТХ-аар нэр дэвшүүлдэг. Улмаар сонгогдсон хүнийхээ нэрийг Ерөнхий сайдад хүргүүлж, батламжилна. Тэгэхээр бидний нэр дэвшүүлсэн хүнийг сонгох эсэхийг НИТХ-аар шийдвэрлээд, дараагийн процессууд явагдана гэсэн үг” гэх тайлбарыг өглөө.

Сануулахад, Хотын даргад Х.Нямбаатарыг, Түгжрэлийн сайдад Б.Дэлгэрсайханыг, ХЗДХ-ийн сайдад Б.Энхбаярыг нэр дэвшүүлэхийг МАН-ын УЗ-ийн гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн юм.

Х.ТҮШИГ 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу