Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт дуун хөрвүүлэгч Ж.Гэндэндарамын нэрэмжит “БИЛИГТ ГҮҮШ” орчуулгын шагналын уралдаан зарлагджээ. Энэхүү цол, шагнал 2015 оноос эхлэн шилдэг орчуулагчдад хоёр жил тутамд олгогдож ирсэн билээ. 

Энэ жилийн хувьд Уран зохиолын орчуулгын ном  бүтээл бүрээс хоёр хувийг ирүүлэхээр заажээ. ( 2021 оны 10 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын хооронд хэвлүүлсэн бүтээл байх)

Уралдааны бүтээлийг МУИС-ийн Хичээлийн II байр, 203 тоотод энэ сарын 15-ны 17.00 цаг хүртэл хүлээн авах юм.

Тэргүүн байрт шалгарсан орчуулагчыг “БИЛИГТ ГҮҮШ” цолны өргөмжлөл, цом, энгэрийн мөнгөн тэмдэг, гурван сая төгрөгөөр, дэд байрт 1.2 сая, гутгаар байрт 800 мянган төгрөгийн шагнал тус тус олгохоор болжээ. Шагналыг энэ сарын 21-нд гардуулах юм байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу