Дорноговь аймгийн Сайншанд суманд өчигдөр (2023.10.03) 07:15 цагийн үед 12 настай охин хичээлдээ явахаар гараад сураггүй алга болсон. Охиныг Сайншандын төвөөс 40 км-ын бүсэд шөнийн турш эрэн хайсан боловч олоогүй гэдгийг бид мэдээлсэн билээ.

Үдээс хойших байдлаар тус аймгийн хэмжээнд байрлуулсан камеруудын бичлэгийг шүүж үзээд, мөр гаргасан байна. 

Цагдаагийн байгууллагаас охинтой холбоотой сэжигтэнийг Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрээр мөнгөлөг саарал өнгийн, “Приус” маркийн автомашинаар нэвтрэх гэж байх үед шалгалтын ажиллагаа зохион байгуулж, саатуулжээ.

Тэрбээр “Охиныг хөнөөсөн” гэж мэдүүлсэн байна. 

Сануулахад, охиныг алга болсон талаар ар гэрээс нь 15:00 цагийн үед цагдаагийн байгууллагад мэдээлсэн. Улмаар аймгийн Засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга О.Батжаргал агентлаг, хэлтсийн баг бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн шуурхай хуралдаан зохион байгуулжээ.

Улмаар Сайншандаас орох, гарах хөдөлгөөнийг түр зогсоож, эрэн хайх ажиллагааг 14 сумын хэмжээнд зохион байгуулж эхэлсэн байна. Аймгийн бүх алба хаагч шөнийн турш охиныг эрэн хайж, дрон нисгэж, 50 гаруй техниктэйгээр ажилласан. Эрэн хайх ажиллагааг аймгийн төвөөс 40 км-ын бүсэд явуулсан ч охин олдоогүй юм.

Сануулахад, охин гэрээсээ гарахдаа сурагчийн дүрэмт хувцас, хар цоохор курткатай гарсан. Охиныг харсан хүн байвал 99882462, 99287632, 88663838, 85222227 дугаарууд руу залгаж, мэдэгдэнэ үү. 
Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу