Өнөөдөр /2023.10.05/ болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна.

10.00 цагт: “Ногоон нуур” 1008 айлын орон сууцны хорооллын төслийн талбайд “Барилгын чанар, ХАБ, эрүүл ахуйн аян”-ы хүрээнд шинээр нэвтрүүлж буй тоног төхөөрөмж, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны туршлагыг үзүүлэх сургуулилт болно. БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, ХНХ-ын дэд сайд С.Зулпхар нар оролцоно. Утас :9507-1740, 9901-0985

10.00 цагт: “Зайсан Хилл”-д “Дэлхийн сансрын 7 хоног” үйл ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилнэ. 10-р сарын 10-ныг дуустал өдөр бүр болох “World Space Week” нь дэлхийн 90 гаруй улсад нэгэн зэрэг зохион байгуулдаг шинжлэх ухаан, технологийн олон улсын томоохон наадам юм.

10.00 цагт: “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд Оёдлын холбоо, Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар, Боловсролын ерөнхий газраас зохион байгуулж байгаа “Баярлалаа багшаа” аяны талаар мэдээлнэ.

11.00 цагт: “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараахыг иргэд, иргэдийн байгууллагаас шаардаж мэдээлэл хийнэ.

14.00 цагт: “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд “Интер” номд: “Сэтгэшгүй” эмнэлгийн их эмч С.Хүрэлбаатарын “Хүний энергийн систем, өвчлөл, эмчилгээ” номын нээлт болно. Утас: 9901-2599.

-Дэлхийн багш нарын өдөр тохиож байна. Боловсролын салбарын үйл ажиллагааны үр дүн хэлэлцүүлэг болно. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу