Дорноговь аймгийн Сайншанд суманд алга болсон охины талаар цахим сүлжээнд зөрүүтэй мэдээллүүд гараад байна.

Үүнтэй холбогдуулан ЦЕГ-аас дөнгөж сая /2023.10.05, 08:20 цаг/ дараах мэдээллийг өглөө.

Тодруулбал, “Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны “Админ” эрхтэй алба хаагч “У” нь тус албаны цахим хуудаст ташаа мэдээлэл оруулсанд цахим хэрэглэгч та бүхнээс хүлцэл өчье.

Цагдаагийн байгууллагаас сураггүй алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагааг бүхий л түвшинд төрийн болон төрийн бус байгууллагын дэмжлэгтэй үргэлжлүүлж байна. Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсье” гэжээ.

Сануулахад, Дорноговь аймгийн Сайншанд суманд аравдугаар сарын 3-ны өглөө 07:15 цагийн үед 12 настай охин хичээлдээ явахаар гараад сураггүй алга болсон. Охиныг алга болсон талаар ар гэрээс нь 15:00 цагийн үед цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна. Тухайн цагаас хойш аймгийн онцгой комисс охиныг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Цахим сүлжээнд охинтой холбоотой гурван сэжигтэнг олсон талаар мэдээлэл гараад буй. Үүнд Цагдаагийн байгууллагаас албаны тайлбар, мэдээлэл өгөөгүй байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу