МАН дотооддоо ширүүхэн толхилцоонтой байгаа. Намрын чуулганы эхний өдөр нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотойгоор Монгол Улсад ирсэн 100 автобуснаас үүдсэн маргаан МАН-ын тогооноос хальж Хотын дарга Д.Сумъяабазар, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нар хариуцлага хүлээн чөлөөлөгдсөн.

Энэ бүхэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн захиалга байсан талаар намынхан ярьж эхэлсэн. Тэгвэл Хотын дарга, “Түгжрэлийн сайд” нар ажлаа өгснөөр МАН доторх маргаан эцэс болсонгүй. Харин ч нам дотроо өндрийг авч Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлөх асуудал өнөөдөр яригдсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэр бүхий хүн намынхаа удирдах шатны албан тушаалтнуудтай өнөөдөр өдөр уулзаж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас Д.Амарбаясгаланг чөлөөлөх асуудлыг ярьж, үдийн хоол хамт идэцгээжээ. Ингэхдээ түүнд холбогдох нүүрсний асуудал болон зарчмын зарим нэг зүйл дээр улс төрийн хариуцлага тооцох талаар санал нэгджээ. Д.Амарбаясгаланд улс төрийн хариуцлага тооцсоны дараа хэнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болгох талаар яригдсанаар энэ удаагийн уулзалт өндөрлөсөн байна. МАН-ын дотоод асуудал ийнхүү улам хурцдаж эхэлж байгаа аж. 

Э.БОЛД

2 САНАЛ

  1. Би МАН,МАХН-ЫН ГИШҮҮН ГЭЖ 55 ЖИЛ ЯВЖ БАЙНА. 1990 ОНООС ХОЙШ МАНАЙ НАМ НЭРЭЭ АШИГЛУУЛЖ ОЛОН МУУ ЗҮЙЛ ҮЙЛДЭХЭД ОРОЛЦСОН.НЭР ТӨР НЬ Ч УНАЖ ГҮЙЦСЭН.ОДОО АРД ТҮМЭН ӨӨРЧЛӨЛТ ШААРДАЖ БАЙНА.ҮНЭНДЭЭ ЭНГИЙН ИРГЭДИЙН АМЬДРАЛ ХЭЦҮҮДЛЭЭ.АХМАДУУД БИД ЭМЭЭ АВЧ ЧАДАХГҮЙД ХҮРЛЭЭ. ТЭГЭЭД АРД ИРГЭДЭЭ БОДЪЁО ГЭЖ БАЙГААГАА ЗАМААС НЬ ЗАЙЛУУЛНА ГЭВЭЛ НЭН ЭМЭГНЭЛ БОЛЖ МАГАДГҮЙ ЮМ. ОДОО НАМТАЙГАА АЖИЛЛА.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу