Дорноговь аймгийн Сайншанд суманд хичээлдээ явахаар гарсан 12 настай охин сураггүй алга болоод 50 гаруй цагийн хугацаа өнгөрч байна. Охиныг олоогүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж буй.

Бид өнөөдрийн /2023.10.05/ 09:40 цагийн байдлаар охины ар гэрийн хүнтэй холбогдож тодрууллаа. 

Ар гэрийнхэн нь “Бидэнд өнөөдөр ямар ч мэдээлэл өгөөгүй. Та бүхэнтэй адил мэдээлэлгүй байна. Цагдаагийн байрны гадна хонож байгаа. Над руу хүн залгахыг хүлээгээд, утсаа чагнаад сууж байна”  гэсэн юм. 

Дорноговь аймгийн Цагдаагийн газраас өгч буй мэдээллээр, Охиныг эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын нисдэг тэргийг ашиглаж эхэлсэн. Өчигдрөөс хойш Сайхандулаан сумын чигт эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Уг ажиллагаанд нийт 700 гаруй алба хаагч ажиллаж байна.

Х.ТҮШИГ

2 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу