Хэрэггүй үгээсээ болж МАН-ынхан өөдийн нар үзэхээ байсан. Хамгийн ойрын жишээ гэхэд Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа өчигдөр “Монгол ардын нам шилдэг гэсэн хүмүүсээ фронт руу илгээж байна” гээд ярьж сууна лээ.

Монгол Улс дайны бүсэд амьдарч байгаа гэдгийг тэр нотолсон. Харин дайсан нь Монголын ард түмэн юм байна гэдэг ойлголтыг тэр эргэлзээгүй төрүүлсэн юм.

Нийгэмд үүссэн асуудалтай биш, нэг улсын иргэдтэйгээ тэмцэхээр эрх баригчид өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Хууль зүй, дотооод хэргийн сайд Хишгээгийн Нямбаатарыг, түүний оронд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг, Хот хариуцсан сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан нарыг Удирдах зөвлөл нь дэмжсэнээр ард түмний эсрэг фронтын тэргүүн эгнээнд илгээж байгаагаа зарлав. Тэгэхээр Ардын намын дайсан яах аргагүй ард түмэн болж таарч байгаа биз.

Х.Нямбаатар хэвлэлд “шорвог шийдвэр” гаргана гэдгээ хэлсэн бол Б.Энхбаяр “Шударга ёсны илд нь байна” гэдгээ амалсан. Харин А.Ариунзаяа “Фронтод илгээлээ” гэж байгаа юм. Сонгууль дөхсөн сүүлийн саруудад санаатай гэмээр иймэрхүү үгс хэлж байгаа нь эрх баригч намыг үнэхээр жижигхэн харагдуулж байна.

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу