“Ханжоу-2022” Азийн наадмын Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд өрсөлдсөн Олимп, дэлхийн хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяа зооны аваргын төлөө Японы Акари Фүжинамитай барилдаж ялагдсан.

Акари Фүжинамигийн хувьд зооны аваргын төлөөх барилдаанд зургаан жилийн турш нэг ч хожигдолгүй яваа, дэлхийн хошой аварга юм.

ОХУМ Б.Болортуяа өнөөдөр 15:00 цагт Азийн наадмын хүрэл медалийн төлөөх барилдаанд “Белград-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, u-23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга Энэтхэгийн Анти Панхалтай хүч үзнэ.

Тэрбээр Азийн наадмын дөрөвний нэг шигшээ барилдаанд Тайванийн Хсие Мен Хуантай барилдаж, 10:0 -ээр ялсан билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу