Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. МАН-ын Удирдах зөвлөл түүний орон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг томилохоор нэр дэвшүүлээд буй юм.  Үүнтэй холбогдуулан тэрбээр дараах байр суурийг илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Би хүнд ялархахгүй. Нэгэнт энэ ажлыг хийх үүргийг надад өгсөн учраас хийж л таарна. Ялыг нь үүрнэ. 

Би УИХ-ын гишүүнээр найм дахь жилдээ ажиллаж байна. Ямар нэгэн тендерийн асуудалд орж байгаагүй. 2013 оноос хойш хуулийн байгууллагаар шалуулсан хүн шүү. АТГ-аар “өмдөө шувтлуулаад” шалгуулсан. Дэлхийгээр шалгуулсан. Юу ч байхгүй гэдгийг бүх хүн мэдэж байгаа. 

Би өмнөх сайдынхаа хийж байсан ажлуудаас сайныг нь үргэлжлүүлнэ. Болохгүй байгааг нь засаж, залруулна. Яг ийм, тийм ажил хийнэ гэж сонгуульд зориулж, худлаа ярихгүй. Ирээдүйг харсан “том юм” хийхийг бодож байна” гэсэн юм.  

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу